Pinecone Academy / Nest Academy

Ү.Ингүүн

Ү.Ингүүн

Компани:

Албан тушаал:

HOP хөтөлбөрийн сурагч

Төгссөн огноо:

15 настай Software Engineer

15 настай Software Engineer

Хамгийн анх Фейсбүүкээс Pinecone-н талаар мэдсэн. Би компьютер дээр ажиллах, код бичих нэлээд сонирхолтой байсан учраас эцэг эхтэйгээ ирж үзсэн. Академид суралцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд гэрийнхэн маань бүгдээрээ дэмжиж байсан. Аав маань намайг илүү их энэ чиглэлээр суралцахыг дэмжиж эерэгээр хүлээж авч байсан.

Өмнө код бичиж байгаагүй ч судалж байсан. Гэхдээ хичээлдээ орж ирээд л жинхэнээсээ сурсан даа. Хичээлийн анхны өдөр их л баясаад, хөөрөлтэй, сэтгэл санаа их сандруу байсан. Ангийнхан маань анх ороход чимээгүй, багш бол гоё, аль болохоор ойлгуулахаар хөгжилтэй байдлаар заадаг байсан.

Академид суралцахад гэрийнхэн унаа шийдэж өгдөг бас кодоо хэр сайн бичиж байна, ойлгохгүй юм байна уу, багшаасаа асууж байна уу гэх мэтээр сэтгэл зүйн дэмжлэг өгдөг. Тэгээд шантарсан үедээ ээж аавдаа ирж яриарай гэдэг дээ.

Одоо шүдний эмнэлгийн цаг захиалдаг, админ хэсгээсээ хүмүүсийн захиалсан цагийг харах боломжтой төсөл дээр багаараа ажиллаж байгаа. Өмнө нь пост хийх, коммент бичих, лайк дарах боломжтой инстаграм хийсэн.

Би код бичихийг маш их хүсдэг байсан учраас одоо кодоо бичиж байхдаа би өөрөө үүнийг хийчихлээ шүү дээ, ямар гоё юм бэ гээд эерэг мэдрэмж авдаг. Одоо бол сургалтдаа ирэх болгондоо жаргалтай болдог.

Хичээлдээ суухдаа шантарч байсан зүйл бол байхгүй. Би нэлээд хол сурдаг учраас заримдаа замдаа яваад жоохон ядруу л байгаа. Ядарсан үедээ би хичээл орохын өмнө эсвэл завсарлагаагаар CU ороод шоколадтай сүү аваад уучихдаг. Би шоколаданд дуртай учраас сэргээд л явчихдаг.

Би академид суралцаж эхэлснээс хойш илүү боддог болсон. Өмнө нь нээх бодохгүй хийчихдэг байсан бол одоо энэ зүйлийг ингэж хийх юм бол ийм үр дүн гарах юм байна гээд илүү олон талаас юмыг хардаг болсон. Хичээл дээрээ илүү код бичих амар аргууд, алдаагаа хэрхэн хурдан засах талаар аргуудыг суралцаад явж байгаа.

Хийж байсан төслүүдээс инстаграм хийхэд хамгийн таалагдсан. Маш олон үйлдлүүдтэй байсан учраас үйлдэл болгоныг хийхэд илүү бодох хэрэгтэй байсан учраас надад таалагдсан. Ирээдүйд би өөрийгөө илүү хөгжөөд гадаад бусад хүмүүст программын хэлний тал дээр зөвлөгөө өгөөд, багшилж байгаагаар хардаг.

Чөлөөт цагаараа өөр хэлнүүд дээр код бичиж байгаа бичлэгүүдийг сонирхож үзээд, бичиж үзэх юм сан гэж боддог. Би тоглоом тоглох дуртай. Би энэ сургалтаа дуусгаад өөр хэл сураад тоглоом хөгжүүлэгч болох хүсэлтэй байгаа.

Ер нь код дээр алдаа гарвал битгий шантраарай. Алдаагаа олоод засчихвал дахиж тэр алдаагаа гаргахгүй шүү дээ. Тийм учраас битгий амархан шантраарай

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Recommended Pinebaatars

Description text

Recommended Pinebaatars

Description text

Компани:

Албан тушаал:

HOP хөтөлбөрийн сурагч

Төгссөн огноо:

Ү.Ингүүн