Би одоо Carnegie Mellon University Qatar-д Компьютерын шинжлэх ухаанаар сурдаг. Би Pinecone академийг Nest байхад анх мэдэж байсан. Манай сургууль дээр танилцуулга хийхэд нь маш сонирхолтой санагдсан.
Тэгээд ангийнхаа найзуудтай хамт сонирхон, тухайн үед элсэлтийн шалгалт гэж авдаг байсан болохоор эхлээд шалгалт өгөөд, дараа нь ярилцлагад орж байсан. Тэгээд л суралцаж эхэлсэн дээ.
Хөтөлбөрийн хамгийн сонирхолтой зүйл гэвэл зүгээр нэг онол үзэж, цээжлэх биш, бодит зүйл бүтээх тухай байсан. Өмнө нь би сургуульдаа хичээл хийж, даалгавраа хийгээд, буцаад дүн л авдаг байсан.
Тэрэнтэй харьцуулахад энд би өөрөө асуудал шийдэж, ямар нэг зүйлийг бодитоор бүтээж, тэрийгээ ашиглаж үзэж байсан. Энэ бол миний сурах хандлагыг өөрчилсөн хамгийн том зүйл. Урам зориг өгч, улам илүүг мэдэх хүсэл төрүүлж байсан.
Гэхдээ код бичихийн хажуугаар хувь хүний үүднээс ч хөгжиж чадсан. Жишээ нь би бусадтайгаа хэрхэн хамтран ажиллах, санаагаа хуваалцах, бие биеэсээ суралцахыг ойлгосон. Энэ бол зөвхөн мэргэжилд минь биш, амьдралын маань хандлагад ч нөлөөлсөн чадварууд.
Өнөөдөр эргээд харахад Pinecone академийн маань багш нар миний анхны суурь чадварыг зөв гаргаж өгсөн гэж боддог. Эндээс авсан суурь мэдлэг, чадварууд надад олон боломж нээж өгсөн.
Жишээ нь: Competitive programming, Hackathon-ууд, түүнчлэн хүсэл зорилго нэгтэй олон хүмүүстэй танилцах, олон төрлийн ажилд орох завшаан гээд л. Хэрвээ би энэ хөтөлбөрт ороогүй бол их сургуульд орох, илүү гүнзгийрүүлэн судлах гэх мэт зүйлсэд өөрийгөө сорих боломж гарахгүй байсан байх.
Ирээдүйд би Software engineering-ээс илүүтэйгээр цаашлаад AI, Machine Learning, Neuroscience гэх мэт чиглэлээр гүнзгийрэн ажиллах хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл энэ нь анхнаасаа миний мөрөөдөл байсан, харин Software engineering/Coding бол мөрөөдөлдөө хүрэхэд туслах суурь зүйл нь байсан.
Энд суралцахаар орсон л бол өөрийгөө бүрэн дайчлаад хамаг чадлаараа хичээж, илүү их зүйл сур гэж хэлмээр байна. HOP-д сурсан мэдлэг болон чадвар ирээдүйд юунд ч хэрэг болж болно. Хэрвээ хөтөлбөрийн дунд шантрах ч юм уу тийм зүйл тохиолдвол, тусалж дэмжих багш, ангийнхан чинь байгаа, өөрийгөө ганцаараа гэж битгий бодоорой гэж хэлмээр байна.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


