Би электроникийн инженерээр сурч, хажуугаар нь график дизайн хийдэг байсан. Өмнө нэг компанид бүтээгдэхүүн хөгжүүлэгчээр ажиллаж байсан. Тэнд ажиллах хугацаандаа миний зорилго Элекроникийн инженер эсвэл График дизайнер биш юм байна гэдгийг ойлгосон.
Би Дархан-Уул аймгийн Шарын Гол суманд төрж өссөн. Бага байхдаа Iron Man-ий комиктой танилцаад, Iron Man болно гэсэн инээдэмтэй мөрөөдөл намайг 12-р анги төгсөх хүртэл дагаж явсан. Тэр нь робот бүтээх чиглэлээр инженерийн зам руу хөтөлж Элекроникийн инженер болсон байдаг юм.
Электроникийн инженерээр суралцах явцдаа цэрэгт явснаар миний сонирхол өөрчлөгдөж, Software Engineer чиглэлийг сонирхсон. Ингээд Pinecone Academy-ийн талаар судалж эхэлсэн. Хүмүүсээс сургалтын хөтөлбөр, цагийн боломж, төгсөөд ажилд орох ямар боломжууд байгааг асуусан.
Бас миний ажиллаж байсан компанид Pinecone-ийг төгссөн хүмүүс нэлээн чадавхжаад гараад ирдэг гээд ажлынхан бас зөвлөсөн. Тэгээд туршилтын ангид нь суухад сургалтын арга барил, агуулга, хөтөлбөрийн дараалал маш сайн газар байна гэсэн дүгнэлтэд хүрээд цаашид сурах шийдвэрээ гаргасан.
Pinecone-д сурч байх явцдаа ажлын анкетуудаа явуулаад, төгсөөд л шууд ажилтай болчихсон. Одоо ажиллаад 6 сар болсон байна. Компани болгон өөр өөр арга барилтай байдаг учраас бүх зүйлийг эхнээс нь сурдаг. Гэхдээ хэрхэн сурах аргыг Pinecone дээр эзэмшчихсэн учраас ажилд ороход надад илүү хялбар байсан.
Их сургуульд сурч байхад хүчээр сурч байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Заавал суралцах хичээл дээр миний хүсэхгүй байгаа хичээл байсан ч суралцахаас өөр аргагүй. Эсрэгээрээ энд хэрвээ би ажил дээр гарвал энийг мэдэхгүй бол дараа нь гай болно гэдгийг эвтэйхэн заагаад өгчихдөг болохоор бүх хичээл сонирхол төрүүлдэг.
Би мэдэхгүй юм гарвал шууд асуучихдаг талтай. Анх орж байхад Золбоо багшийн хамгийн дуртай үг гэсэн чинь “Асуух зүйл байна уу?” гэж байсан. Өөрийнхөө асуултуудыг заавал ангийн багшаасаа биш өөр багшаас ч асууж болно. Сурах, асуух, хүлээн зөвшөөрөх, хичээнгүй байх нь Pinecone Academy-аас олж авсан хамгийн том хичээл байсан.
Одоо миний үеийнхний сул тал гэвэл “Мангар бацаан энийг мэддэггүй юм уу?” гэхийг сонссоор байгаад асуулт асууж чаддаггүй болчихсон. Ялангуяа их сургуульд багш нар хичээл зааж байхад нэг бодлого бодож чадахгүй 1 цаг 30 минут орчмын дараа асуух зүйлээ асуухад “Би чамд заасан биз дээ” гээд гараад явчихдаг. Асуусан ч хариултаа авч чадахгүй учраас сурч чадахгүй. Тиймээс энэ тогтолцоог эвдэж, хэн ч юу ч хэлж байсан хамаагүй айж ичихгүй асуугаарай гэж хэлмээр байна.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


