Pinecone Academy / Nest Academy

Э. Ундаръяа

Э. Ундаръяа

Компани:

Албан тушаал:

UX/UI Designer

Төгссөн огноо:

2024

"Туршлага хуримлуулах бол цаг хугацааны л асуудал"

"Туршлага хуримлуулах бол цаг хугацааны л асуудал"

Намайг Ундаръяа гэдэг. Би багадаа аав, ээжийнхээ хамт Эрдэнэт хот руу нүүж очоод 9-р ангиа хүртлээ тэнд сурсан. Харин ахлах ангиа Улаанбаатарт ирж 52-р сургуульд дүүргэсэн. Төгсөөд анхнаасаа Герман руу явж сурах хүсэлтэй байсан ч тухайн үеийн нөхцөл байдлаас болоод Монголдоо үлдэж, нисэхийн инженер мэргэжлээр сурахаар шийдэж байлаа.

Багадаа би жуулчин болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Жуулчин гэдэг нь мэргэжил биш гэдгийг мэдэхгүй л явсан хэрэг. Дараа нь физик, математиктаа сонирхолтой болохоор нисгэгч болохыг мөрөөдсөн ч тэр нь өндөр төлбөртэй, гадаадад сурах шаардлагатай байсан тул арай боломжит хувилбар гээд нисэхийн инженер болсон.

Гэвч сургуулийн анги хамт олон, багш нар нь тийм ч надад тохиромжтой санагдаагүй. Түүнчлэн танил талгүй бол энэ салбарт ажилд ороход бэрх гэж хүмүүс хэлэхэд улам л эргэлзээтэй болж, сургуулиа орхих шийдвэр гаргасан. Аав маань тэр үед "чи өөрөө л хүсэж байгаа бол өөрөө мэд дээ" гэж байсан юм.

Их сургуульд байхдаа бариста, зөөгчийн ажил хийж үзсэн. Харин сургуулиасаа гарсны дараах өвөл нь би өөрөө нарийн боов, хоол хийх дуртай байсан болохоор Coffee Namu-д нарийн боовчноор орж ажилласан. Хамт олны уур амьсгал, хийж байгаа ажил маань надад үнэхээр таалагдаж, бүр ирээдүйд нарийн боовны газар ажиллуулах сан гэж мөрөөдөж байв.

Тэр үед би Pinecone академийн талаар олж мэдсэн. Технологийн салбарт сонирхолтой байсан болохоор youtube-ээс код дагаж бичиж, онлайн курсүүд үзэж үзлээ. Гэхдээ яг миний хийх зүйл энэ биш юм байна гэж ойлгосон. Харин дараа нь Facebook дээр UX/UI дизайны сургалтын зар хараад сонирхол татаж, анх туршилтын анги дээр бүртгүүлж байсан юм.

Би маш дотогшоо хүн л дээ. MBTI тест өгч үзэхэд 90 хувь нь introvert гэж гарч байсан. Pinecone-ийн анхны өдөр ангийнхаа өмнө өөрийгөө танилцуулахдаа ямар их сандарч байснаа одоо ч санадаг. Гэсэн ч долоо хоног бүр өөрийн хийсэн ажлыг танилцуулах, олон хүмүүстэй харилцах үед өөрийгөө бага багаар нээж чадсан. Өмнө нь шинэ газар орохоороо дуугүй, чимээгүй сууж байдаг байсан би одоо хаана ч очсон өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон. Энэ өөрчлөлтдөө би маш их бахархдаг.

Анх академид суралцаж эхлэхэд сургалтын орчин ч үнэхээр таатай байсан. Хичээлээ хийх гэж өдөржин суухыг хүсдэг байлаа. Эхний саруудад ажил хийгээд явж байсан ч сүүлдээ хичээлдээ бүрэн төвлөрөхөөр ажлаасаа гарч байсан. 100 хувь хичээгээд, бүх хүчээ зориулах юм бол Pinecone маш хүчтэй түлхэц болдог юм байна гэдгийг ойлгосон.

Анхны төслийн үеэр шантрах мэдрэмж гарч ирсэн. Демо хийхийн өмнөх орой 100 хувь дуусгаж амжаагүй байсан болохоор “багш нарын итгэлийг алдах вий” гэж айсан ч тэд маань үргэлж урам өгдөг. Багш нар маань үнэхээр гоё. Хүн бүртэй тулж харьцаж, жинхэнэ амьдрал дээрх жишээн дээр тайлбарлаж, юуг ч мэдэхгүй хүнд хүртэл ойлгомжтойгоор, маш эмх цэгцтэй заадаг байсан.

Академийн дадлагын хугацаа эхэлж байхад багшаар дамжуулан дадлагын санал авч, Oneplace HR гэдэг газар орсон. Тэнд Pinecone-ийг өмнө нь төгссөн нэг дизайнертай хамтарч ажиллаж эхэлсэн. Эхэндээ тэр надад бүх зүйлийг мэддэг юм шиг санагдаж байсан. Би арай гэж нэг дизайн гаргаж байхад тэр охин 10 дизайн хийгээд сууж байдаг. Одоо бодоход тэр бол ажлын туршлагын ялгаа байсан. Харин одоо бол би ч бас тэр түвшинд очсон гэж хэлж чадна.

Дадлагаа дуусахаас өмнө хэд хэдэн газарт CV-гээ явуулж байсан. Зарим газар намайг ажилд орсны дараа хүртэл холбогдож байсан. Харин River Group-д ярилцлагад ороход, миний хийх зүйлс тодорхой, багийн уур амьсгал маш эерэг байсныг мэдрээд яг эндээс эхлэх хэрэгтэй юм байна гэж бодсон.

Одоогоор би River Group-ийн харьяа Hobby Zone компанид ажиллаж байгаа. Эхэндээ график дизайнераар орсон ч одоо DJI-ийн Монгол дахь албан ёсны вэбсайтыг ганцаараа бүтээж байна. Энэ төсөл маань 3 сараас хойш үргэлжилж, 50 гаруй хуудастай болсон. Хажуугаар нь постер, бусад дизайн ажлаа ч хийдэг.

Ажилд ороход миний CV, академийн 3 төслөөс харж байгаад “манайд framer дээр ажилладаг хүн хэрэгтэй байна, чи яг тохирч байна” гэж хэлсэн. Миний бодит portfolio framer дээр байснаар энэ ажилд ороход чухал нөлөө үзүүлсэн гэж боддог.

Одоо суралцахаар төлөвлөж байгаа хүмүүст миний хэлэхийг хүсэж байгаа зүйл бол — өөртөө итгэ. Битгий ай. Хийж чадахгүй байх вий, туршлагагүй гэж бодох тусам эхлэхээс айдаг. Гэхдээ чи эхэлж чадвал туршлага нь өөрөө хуримтлагдана. Одоо эргээд харахад тэр үеийн өөртөө хэлэх үг бол "Туршлага бол цаг хугацааны л асуудал. Битгий ай" л гэж хэлнэ.

AI-ийн талаар хүмүүс их асуудаг. Pinecone-ийн багш нар ч хэлж байсан — AI бол биднийг орлох биш, туслах хэрэгсэл. Мөн би дизайны мэдрэмжгүй гэж их ярьдаг. Туршиж үзэхгүйгээр мэдэхгүй шүү дээ. UX/UI дизайнер гэдэг зөвхөн интерфейс зурдаг хүн биш. Энэ бол асуудлыг шийддэг, хэрэглэгчийн туршлагыг сайжруулдаг, маш хөрвөх боломжтой мэргэжил. Зөвхөн мобайл болон вэбсайт дээр ашиглагддаг зүйл биш. Бидний өдөр тутамдаа хэрэглэгддэг product дээр ч user experience гэж байдаг учраас ер нь сураад үзэхэд харамсахгүй мэргэжил гэж бодож байна.

Ер нь ямар ч зүйл сурсан хувь хүний хичээл зүтгэл маш их нөлөөлдөг юм шиг харагдсан. Өөр сургалтуудыг харахад багш нар нь хэдий тиймхэн байсан ч өөрөө хичээгээд сураад гараад ирсэн хүүхдүүд ч байдаг. Багш нар нь сайн байсан ч өөрөө хичээгээгүй учраас замхарсан хүүхдүүд ч байдаг. Багш, сургалт гэхээсээ илүү хувь хүний хичээл зүтгэл ямар байх нь чухал санагдсан.

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Recommended Pinebaatars

Description text

Recommended Pinebaatars

Description text

Компани:

HobbyZone

Албан тушаал:

UX/UI Designer

Төгссөн огноо:

2024

Э. Ундаръяа