Pinecone Academy / Nest Academy

Т.Мандуул

Т.Мандуул

Компани:

Албан тушаал:

UX Designer

Төгссөн огноо:

2024

"Mongolz-ийн вебсайтыг хийсэн UX дизайнер"

"Mongolz-ийн вебсайтыг хийсэн UX дизайнер"

2011 оноос хойш борлуулалтын чиглэлээр ажиллаж байгаа. Түрүү жил хувийнхаа бизнест вэбсайт хийлгэхээр болоод, найзаасаа асуутал “Чи хүн хайж байснаас өөрөө сурчихсан дээр юм биш үү? гэхээр нь нээрээ ч 10 гаруй саяар хийлгэж байснаас өөрөө хийгээд сурчихсан дээр юм байна гэж бодоод судалж эхэлсэн.

Бодоод үзэхэд би 20 жилийн туршлагатай борлуулалтын ажилтан байсан ч, миний ажиллаж буй компани, хамтран ажиллагсад маань бүгд технологийн тодорхой мэдлэгтэй гэтэл би уламжлалт нөхөр байсаар байвал хоцрогдох учраас зайлшгүй сурна гэж шийдсэн.

Өмнө нь хийж байсан борлуулалтын ажил хэрэглэгчийг яаж тав тухтай байлгах тал дээр ажилладаг. UX/UI дизайн ч бас төстэй. Зөвхөн багаж хэрэгслүүд дээр ажиллах биш, харилцааны чадвараа хөгжүүлэхийг ч давхар шаарддаг.

Figma tool тултал ашиглаж чаддаг байгаад, хамтран ажиллагсадтайгаа ойлголцох чадваргүй бол, гаднаасаа үзэмжтэй харагдах ч хэрэглэгчийн туршлагыг сайн шингээгээгүй дизайн бий болдог. Тэгэхээр миний хувьд харилцааны тал дээрээ том давуу талтай байсан.

Сүүлд багаараа санхүүгийн байгууллагын аппликейшн болон вэб дизайны ажлыг хийсэн. Хажуугаар нь аялал, танилцуулгын вэбсайтуудыг хийж, заримыг нь Framer дээр хөгжүүлсэн.

Мөн MongolZ багийн вэбсайтыг хийсэн. Дизайны ажил бол бүгд дуусчихсан, контентоо хүлээж байгаа. MongolZ баг одоо дэлхийн топ e-sport багуудын нэг болсон. Би өөрөө багаасаа тоглоом сонирхдог, e-sport үзэх дуртай байсан болохоор энэ төслийн нэг хэсэг болсондоо их баяртай байдаг.

Pinecone-с хамгийн гол суралцсан Design Sprint аргачлал байсан. Үүнийг ашигласнаар оновчтой шийдэл гаргах боломжтой. Хэрэв энэ аргачлалыг ашиглахгүй бол захиалагчтай удаан ярилцаж, олон хоног зарцуулах хэрэгтэй болно. Энэ аргачлалын дагуу яг гол зорилгоо олоод, түүнийхээ дагуу хийх юм бол хамаагүй хурдан, үр дүнтэй байдаг.

Бас Gap Year авсан хүүхдүүд 4 жил их сургуульд сууж цаг алдахын оронд шууд сураад, ажилд орж байгааг нь хараад "Манай үед ийм боломж байсан бол гоё доо" гэж бодогдсон. Хэрэв миний хүүхэд мэргэжлээ сонгож чадахгүй бол, “Чи ямар ч байсан энийг нэг сураадах, чамд илүүдэхгүй, төгсөөд ажиллаж үзээд цаашид яахаа шийд” гэж зөвлөнө. Тэгэхгүй бол 4 жил дуртай, дургүй мэргэжлээрээ суралцаад цаг алдсан тохиолдол их байдаг шүү дээ.

Орлогын хувьд мэдээж өсгөх боломжтой. Ямар ч байсан, 8 сар сурсан төлбөрөө эхний хоёр ажлын гэрээндээ багтаагаад, 4 сарын дотор нөхөж чадсан. Хэрэв 4 сарын хугацаанд 2-оос илүү ажил аваад, сайн зохион байгуулж, цагаа зөв удирдвал энэнээс ч өсгөх бүрэн боломжтой. Миний хувьд бол цаашдаа өөрөө бүтээгдэхүүн гаргах бодолтой байгаа.

Одоо миний үеийнхэн ажилд орлоо гэхэд, бид хэдийн ахлах 20 орчим настай залуу байх боломжтой. Гэхдээ тэрэнд санаа зовоод хэрэггүй. Харин ч өмнөх ажлын туршлага чинь давуу тал болно.

Харин энэ салбарыг шинээр сонирхож байгаа дүү нартаа технологийн салбарын араас нь хөөгөөд гүйцдэггүй юм аа гэхэд чирэгдээд ч хамаагүй явж байсан нь өлзийтэй шүү л гэж хэлмээр байна даа.

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Recommended Pinebaatars

Description text

Recommended Pinebaatars

Description text

Компани:

MongolZ

Албан тушаал:

UX Designer

Төгссөн огноо:

2024

Т.Мандуул