Pinecone Academy / Nest Academy

С.Анхбаяр

С.Анхбаяр

Компани:

Албан тушаал:

Software Engineer

Төгссөн огноо:

2025

"Олон зүйл туршиж, яг юунд дуртайгаа олж мэдэх нь чухал. Хамт олон чинь туршлагатай, тусламж өгдөг байвал сурч хөгжихөд маш их нөлөөлдөг.”

"Олон зүйл туршиж, яг юунд дуртайгаа олж мэдэх нь чухал. Хамт олон чинь туршлагатай, тусламж өгдөг байвал сурч хөгжихөд маш их нөлөөлдөг.”

Намайг Анхбаяр гэдэг. Би Эрдэнэтэд өссөн. 10 жилдээ Лаборатори 8-р сургуульд суралцаж байсан. Ер нь ахлах ангиасаа техник технологи, инженерчлэл гэх мэт зүйлсийг сонирхоод, сонирхлоороо блок схем зурж эхэлсэн дээ.

11-р ангиасаа Си хэлийг хичээлээсээ гадуур сурч, онлайнаар алгоритмын бодлого бодож эхэлсэн. Бас Легогийн EV3 буюу Робокон тэмцээнд багаараа оролцож, улсын уралдаанд 5-р байр эзэлж байсан.

Энэ тэмцээнд оролцохын тулд шалгалт өгдөг байсан ч би эхэндээ тэнцээгүй. Гэсэн ч багштай нь уулзаж хүсэлт тавьсны эцэст оролцох боломжтой болж байсан. Тэгээд л энэ тэмцээнээс хойш автоматжуулалт, программчлалд сонирхолтой болсон доо. Тухайн үед миний хувьд сайн компьютер байгаагүй учраас аав, ээжийнхээ нөүтбүүкийг гуйж байгаад тэмцээнд оролцож байсан.

Зун нь барилга дээр 7 хоног ажиллаж, анхны цалингаа авчхаад цаашдаа компьютер авах зорилго тавиад зуны 3 сар компьютерын дэлгүүрт ажиллаад, цалингаараа өөрийн гэсэн компьютерээ анх босгож авч байсан даа. Ингэж өөрийн сонирхлоороо эхэлж, үр шимийг нь хүртэж эхэлсэн болохоор тэр үедээ технологид бүр дурлаж байсан.

10 жилээ төгсөөд их сургуульд орохдоо Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлийг сонгоод МУИС-ийн Робоконы багт 1,2-р курстээ орж, эхний жилдээ 4-р байр эзэлсэн. Тэгээд 2 жил суралцсаны дараа их сургуулиасаа чөлөө авч Pinecone-д суралцахаар шийдсэн.

Би Pinecone-ийн талаар анх Nest Academy байх үеэс нь мэддэг байсан ч найзын маань дүү Pinecone-д бүртгүүлээд, би бас бүртгүүлж байсан. Академид суралцах шийдвэрийн хувьд гэр бүлийнхэн маань дэмжиж, ээж маань сургалтын төлбөрт хамтран зээлдэгч болж байсан.

Өмнө нь би Си хэл оролдож байсан ч цаад утгыг нь бүрэн ойлгоогүй байсан юм байна лээ. Pinecone-д хичээлтэй холбоотой зүйлсийг багш нараас нээлттэй асуулт асууж гүнзгийрүүлэх боломжтой байсан учраас асуулт асуухдаа аль болох нэг асуултаар ангиараа тухайн зүйлийг ойлгох боломжийг бодож, ойлгомжтой байдлаар асуулт тавихыг хичээдэг байсан.

Харин ангийн уур амьсгалын хувьд насны хувьд янз бүрийн хүмүүс байсан болохоор дотно уур амьсгалтай байсан. Хичээл дуусаад, дадлагадаа орохын өмнөхөн Erxes компанид дадлага хийж эхэлсэн.

Хичээлийнхээ хажуугаар ажиллахад хэцүү байсан ч миний хувьд том туршлага болсон гэж боддог. Тухайн үед захирал маань надад "Ямар нэг үүрэг даалгавар авсан бол ард нь гарна гэдэг чухал шүү" гэж хэлж байсныг одоо ч санаж явдаг даа.

Дадлагаа дуусгаад IT Park-д очиж, ажилд авах компаниудын талаар асуухад надад 3 компани санал болгосон. Эхний компанийн хаалгыг тогшоод Front-End чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд надад даалгавар өгөөд ямар хугацаанд, хэр чанартай хийж байгаагаас шалтгаалан ажилд авна гэсэн. Тэгээд даалгавраа гүйцэтгээд тэнцээд ажилд орж байсан.

Одоо ажиллаж буй компани маань сургалтын систем хийдэг, 10 гаруй жилийн туршлагатай байгууллага. Энэ ажилдаа ороход Pinecone дээр хийсэн төслүүдээ Github дээр байршуулаад явж байсан нь маш том давуу тал болсон.
Хичээл дээр сурсан зүйлээ цаг тухайд нь хийж, багш хэлээгүй ч нэмэлтээр судалж, сурсан зүйлсээ төслүүд дээрээ ашигласан нь сайн сэтгэгдэл төрүүлсэн гэж бодож байна.

Ажилд орсны дараа захирал маань туршлагатай хүн 3 хоногт дуусгах ажлыг би шинэ инженер учраас 2-3 долоо хоногт хийж байна гэдгийг хэлж, цаашид хурдтай, чанартай ажиллах хэрэгтэй гэдгийг зөвлөж байсан. Тиймээс асуудал гарвал ах эгч нартаа шууд хандаж, тусламж авч сурах нь чухал байсан болохоор хамт олон маань зааж зөвлөхдөө халшралгүй, тайлбарлахдаа сэтгэл гаргадаг нь сайхан санагддаг.

Урьд нь би роботод зориулж программ хийдэг байсан ч энэ нь хэрэглэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн биш байсан. Харин Software Engineer мэргэжил хүний амьдралд шууд нөлөө үзүүлж чадах бүтээгдэхүүн бүтээх боломжтой нь гоё байдаг. Нэмэлтээр ажлынхаа хажуугаар Робоконоос үлдсэн хобби болох 3D принтинг, Solid Works зураг зурах зэргээр өөрийгөө хөгжүүлдэг.

Эцэст нь миний зүгээс өгөх зөвлөгөө бол олон зүйл туршиж, яг юунд дуртайгаа олж мэдэх нь чухал. Ажиллаж буй хамт олон чинь туршлагатай, тусламж өгдөг байвал сурч хөгжихөд их нөлөөлдөг шүү.

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Recommended Pinebaatars

Description text

Recommended Pinebaatars

Description text

Компани:

Gosmart

Албан тушаал:

Software Engineer

Төгссөн огноо:

2025

С.Анхбаяр