Би энэ жил Pinecone-г төгсөөд, одоо Mevento-д Front-End хөгжүүлэгчээр ажилладаг. Би Эрдэнэтэд төрж өсөөд, 7-р ангидаа хотод нүүж ирсэн. СЭЗИС-д гэр бүлийнхнийхээ хүслээр нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн. Гэхдээ төгсөөд ямар ч байсан нягтлангаар ажиллахгүйгээ мэдэж байсан.
Ах маань Pinecone-г санал болгоод, 1 жил орчим судалж хөгжүүлэгч болох шийдвэрээ гаргасан. Анх төлбөрийг нь сонсоод төлбөртөө таарсан мэдлэгийг авч чадна гэсэн итгэлтэй байсан. Үргэлжлүүлээд их сургуульд суралцсан ч гэсэн тийм хэмжээний төлбөр 4 жил төлөөд сурах нь тодорхой болохоор шууд шийдвэрээ гаргасан.
Өмнө би компьютерын талаар бага зэрэг мэдлэгтэй ч яг юу бүтээж болохыг ойлгодоггүй байсан. Тэр дундаа хамгийн дурлаж хийсэн нь санхүүгийн орлого зарлага хянадаг апп байсан. Би өөрөө жоохон үрэлгэн хүн учраас одоо ч тэр аппыг ашигладаг.
Манай анги хоорондоо дотно, эерэг уур амьсгалтай байсан. Гэхдээ ер нь бүгдээрээ дадлагаа дуусахаас өмнө ажилд ороод явчихсан болохоор уулзах завгүй л байна. Бас багш маань “Та нар надаас асуугаач ээ, би та нарт тусалъя” гэдэг сэтгэлтэй хүн. Суурийг маш сайн тавьж өгдөг болохоор сууринаасаа үндэслээд өөрөө хөдөлмөрлөөд суралцах юм бол хэн ч сурч чадна даа.
Хөгжүүлэгч хүн байнга л суралцдаг. Ажилд орсныхоо дараа өөр төрлийн хэл сурсан. Тэр үед манай ахлах инженер яг манай багш шиг тусалдаг хүн байж таарсан болохоор хурдан суралцсан юм шиг санагдаж байна. Бас суурь сайн байсан нь нөлөөлсөн байх.
Би дадлагынхаа эхний 7 хоногт Mevento-гоос ажлын санал аваад ажилд орсон.Одоо компанийнхаа вэбсайтын хоёр дахь хувилбарыг хийж байгаа. Өөрийгөө дайчлаад, сайжирсан болохоор надад энэ ажлыг өгсөн болов уу гэж боддог. Манай компани Melearn гэдэг сургалтын платформтой. Бас ихэвчлэн залуу хүмүүс ажилладаг, уур амьсгал нь ч гэсэн гэр бүл шиг дулаахан болохоор үнэхээр гоё байдаг.
Ер нь хүн өөрийгөө хөгжүүлье гэвэл ямар ч үед, ямар ч цаг хугацаанд өөрийгөө хөгжүүлж чаддаг. Тиймээс жоохон залхуурах гээд маргааш хийе дээ гэж бодвол одоо л цаг нь шүү гэж өөртөө сануулаарай.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


