Академид суралцахаасаа өмнө мэргэжлээ олж чадаагүй байсан. Тэгээд ямартай ч их сургуульд орсон. Суралцаж байхад миний зүйл биш санагдаад яахаа мэдэхгүй, сурахаа болиод гадаад явдаг ч юм уу гэж бодож байсан.
Тэгээд манай ах Software Engineer учраас Pinecone-г санал болгоод, очоод уулзсан чинь UX/UI дизайныг санал болгоод, би өөрөө ер нь дизайнд дуртай байсан учраас тэр дороо би энд л сурах юм байна гээд шийдэж байсан. Анх шийдвэр гаргаад аав ээждээ хэлэхдээ технологийн салбар одоо маш их хөгжиж байгаа, цалин ч гэсэн сайн гээд нэлээн ятгасан. Угаасаа надад өөр боломж байгаагүй, сургуулиасаа гарчихсан хүн чинь гадаад явна гэхлээр хэцүү байсан.
Pinecone-д сурах гэж байхад манайх яг байраа зарж таарсан. Уг нь манайх тэр үед өөр байранд орох боломж байсан юм. Гэхдээ миний төлбөрийг өгөөд, байр түрээслэхээр шийдсэн. Байрныхаа мөнгөнөөс аваад төлбөрөө төлчихсөн болохоор сурч байхдаа хэрэглээний мөнгөө гэрээсээ авахгүйн тулд 4 сарын турш ажил хийгээд, хэрэглээний мөнгөө цуглуулсан.
Анх компьютерын тал дээр сайн байгаагүй ч хичээсний эцэст хичээлийнхээ хажуугаар freelance байдлаар нэг төсөл авч ажиллаж үзсэн. Тэгээд дараа нь компаниуд руу CV-гээ явуулж эхэлсэн. Нэг газраас ирээд уулзаарай гэсэн хариу аваад, очоод уулзсан чинь маш том газар байсан. Тэгээд бүүр ерөнхий захиралтай нь уулзаж ярилцлагад ороод, сургалт эхэлснээс 5 сарын дараа гэхэд ажилд орсон доо.
Манай гэр нисэхэд байдаг. Хичээл орох цагаасаа 2-3 цагийн өмнө гараад, орой ангидаа нэлээд суудаг байсан учраас замдаа их ядардаг байсан. Түүнээс бусдаар хичээл дээр бэрхшээлтэй зүйл байгаагүй.
Мэдээж хүнд би үүнийг чадахгүй, болохгүй юм байна гэсэн үе ирдэг. Тултал нь яваагүй хэр нь жоохон зүйл болохгүй болоод ирэхээр бууж өгөх гээд байдаг. Тэгж болохгүй, ядаж цаад хүртэл нь явах хэрэгтэй шүү.
Би том мөрөөдөлтэй хүн л дээ. Би саяхан сургалтаа төгсөөд, хэлээ сайжруулаад гадагшаа ажиллана гэж боддог байсан. Харин одоогоор эхлээд Монголдоо туршлага хуримтлуулах ёстой юм байна гээд том мөрөөдлөө хойш нь тавьчихсан байгаа. Тэгээд хэдэн жилийн дараа өөрийн гэсэн компанитай болоод гаднаас төсөл аваад хийх эсвэл нөгөө том мөрөөдлөө биелүүлнэ дээ.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


