Pinecone Academy / Nest Academy

Б.Хулан

Б.Хулан

Компани:

Албан тушаал:

UX/UI Designer

Төгссөн огноо:

2024

"Pinecone-д орохоос өмнө би чимээгүй хүүхэд байсан бол одоо хийсэн ажлаа тайлбарлаж, хамгаалж чаддаг болсон байна."

"Pinecone-д орохоос өмнө би чимээгүй хүүхэд байсан бол одоо хийсэн ажлаа тайлбарлаж, хамгаалж чаддаг болсон байна."

Сайн байна уу? Намайг Болдбаатарын Хулан гэдэг. Би одоо 19 настай. Сүхбаатарын нэрэмжит 2-р сургуулийг төгсөөд шууд Pinecone Academy-д элссэн. Би 12-р ангидаа ЭЕШ өгөхөөсөө өмнө л академид суралцаад эхэлчихсэн байлаа.

Арван жилд байхдаа би сэтгэл зүйч болохыг хүсдэг байсан. Хүний асуудлыг сонсож, шийдэл олох мэргэжил учраас яг миний л мэргэжил гэж боддог байсан үе. Гэтэл төгсөх жил манай ах Pinecone Academy-гийн тухай зухас дурдаж эхэлсэн. Нэг өдөр эвентийн холбоосыг явуулаад очоод үзээч л гэсэн. Тэнд очоод нүдэн дээр вэбсайт бүтээж байхыг хараад шууд л "энэ бол надаас хол биш зүйл юм байна" гэж ойлгосон.

Би боломжтой юм байна гэж харсан даруйдаа аав ээжийгээ ятгаж эхэлсэн. Тэд маань уламжлалт байдлаар их сургууль төгсөж, дипломтой болох хэрэгтэй гэж үздэг хүмүүс. Аав ээж хоёртоо 8 сар сураад ажилд гарч болно гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрүүлэхэд ах маань их тус болсон. Ах маань 10 жил ажилласан туршлагатай back-end developer. "Хүүхдийн цагийг битгий алдаад бай. Над шиг олон хичээл заавал 4 жил үзэх албагүй. Шууд ажил дээр хэрэгтэй зүйлсийг сураад ажиллах боломжтой байна" гэж аав ээжид маань ойлгуулсан.

Миний хувьд ч ахыг "чиний насны хүүхэд манай ажил дээр ажиллаад байна" гэж хэлэхийг сонсоод бодит жишээ байгаад байхад надад өөр юу хэрэгтэй гэж? гээд шууд л шийдвэрээ гаргасан.

Академи дээр ирээд анхны сэтгэгдэл бол орчин маш гоё байсан. Хичээл эхлэхэд бүх зүйл шинэ. Анх удаа товчлуургүй mouse-тай таарч байлаа. Auto Layout орж ирэхэд бүр аймар байсан. Өмнөх өдөр frame-д хүссэнээрээ хийж байснаа маргааш нь auto layout дармагц бүх зүйл нэг эгнээнд орсон нь нэлээд цочирдмоор байсан. Одоо бол хамгийн дуртай. Манай гурван багш маш найрсаг. Төгсөөд ч холбоо тасраагүй, асуух зүйл байвал шууд бичээрэй л гэдэг.

Суралцаж байх үедээ анхны блок дээрх багийн ажил хамгийн хэцүү байсан. Багийн гишүүдтэй маргалдаж, зөрчилдөж байсан ч "ямар ч хамт олонтой эв зүйгээ олж ажиллах хэрэгтэй" гэдгийг ойлгосон.

Академи дээр суралцсан хамгийн чухал чадварын нэг бол хийсэн дизайнаа хамгаалж сурах байсан. Хичээлийн явцад 7 хоног тутам төслөө танилцуулж, хийсэн ажлаа хамгаалж тайлбарладаг байсан. Эхэндээ айдаг байсан ч сүүлдээ өөртөө итгэлтэй болсон. Pinecone-д орсноос өмнө би чимээгүй, тайван хүүхэд байсан бол одоо хийсэн ажлаа тайлбарлаж, хамгаалж чадаж байна.

Хичээлийн явцад The HU хамтлагийн танилцуулах вэбсайтыг багаараа хийсэн. Тухайн үед би багын ахлагч болж байсан учраас санаа байвал шууд л хийе гэдэг байлаа. Бүгд өөр өөр санаа гаргаад хийсэн ч brand-аа зөрчихгүйгээр уялдаатай хийх нь ямар чухал болохыг ойлгосон.

Академиа төгсөөд 4 сарын дараа ажилд орсон. Гэхдээ тэр хүртэл ойролцоогоор 7 ярилцлагад орсон. Зарим компанид ороход намайг жоохон байна гэсэн хандлага гаргаж байсан. Харин одоо ажиллаж байгаа Dayansoft компани нь чөлөөтэй уур амьсгалтай, илэн далангүй харилцаатай байсан нь надад таалагдсан.

Dayansoft нь ПОС болон ERP программ голчлон хөгжүүлдэг. Би компанийн КИОСК дээр ажиллаж, постер, сошиал дизайн, хэрэглэгчийн интерфейс гээд бүх төрлийн дизайн дээр оролцож байна. Ажлын эхэн үедээ бүр төөрсөн ботго шиг л байсан. Pinecone дээр шахуу хуваарьтай байсан бол энд эхний сардаа даалгавар бага байсан юм шиг санагддаг.

Би өөрийгөө 5 жилийн дараа ахлах дизайнер болчихсон, зөвхөн Монголдоо ч биш, гадаад харилцагчтай ажиллаж чадах хэмжээний UX/UI дизайнер болсон байна гэж төсөөлдөг. Зөвхөн хийдэг биш, асуудлыг ойлгож, шийддэг дизайнер байна гэж зорьдог.

Анхны цалингаараа гэртээ юм авсан. Аав ээж маань өмнө нь нэлээд олон ярилцлагад орсон ч ажилд ороогүй байсанд санаа зовж байсан. Харин ажилд ормогц маш их баярлаж, "Чамайг чадна гэж мэдэж байсан шүү" гэж урам өгсөн.

Яг надтай адил арван жилээ төгсөөд суралцъя гэж бодож байвал 8 сар сураад ажилд орох хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ сэтгэл зүрхэнд чинь багтаад, үнэхээр хийж үзмээр санагдаж байгаа бол оролдоод үзээрэй. Энэ бол амьдралд чинь хийж болох том алхмуудын нэг шүү.

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Recommended Pinebaatars

Description text

Recommended Pinebaatars

Description text

Компани:

Dayansoft

Албан тушаал:

UX/UI Designer

Төгссөн огноо:

2024

Б.Хулан