Pinecone Academy / Nest Academy

Б.Буянтогтох

Б.Буянтогтох

Компани:

Албан тушаал:

HOP хөтөлбөрийн төгсөгч

Төгссөн огноо:

18 настай Software Engineer

18 настай Software Engineer

Би Robot System компанид Software Engineer-ээр ажиллахын зэрэгцээ Мэдээллийн систем мэргэжлээр сурдаг.

Бага байхдаа цагдаа болохыг хүсдэг байсан ч манай холбооны инженер ах Software Engineer мэргэжил одоо маш эрэлттэй, цалин өсөлттэй байгаа, сураад үз гээд санал болгосон юм.

Тэгээд судалж үзээд, нэлээн сонирхож байхад Идэрээгийн подкастад Шагай захирлын орсон ярилцлагыг үзээд ийшээ л орж сурах хэрэгтэй юм байна гээд шууд тэр өдрөө ахдаа хэлээд аав ээж хоёрыг зөвшөөрүүлээд тухайн үед Нэст буюу Pinecone академийн шалгалтыг өгсөн ч тэнцээгүй.

Тэгээд 2 долоо хоног хүлээсний дараа амталгааны хичээлд дахиж суухад 50 гаруй хүүхдэд анхан шатны хичээл зааж өгч байсан юм. Би чинь анхан шатны python мэдлэгтэй байсан учраас маш хурдан хийгээд үнэлгээ өгөхөд 10-аас 10 од авсан. Хичээлийн дараа менежертэй нь уулзаад 10 од авсан гэхэд дахиж шалгаад шууд авъя гээд гэрээгээ хийгээд орж байсан.

HOP хөтөлбөрт хичээлийнхээ хажуугаар суралцаж байхад маш завгүй байсан ч дуртай зүйлдээ явж байгаа учраас баяртай байдаг байсан. Би өөрөө сонирхолгүй байсан бол аль хэдийн шантарчих байсан байх, өөрөө сонирхолтой учраас хүсэл төрөөд явдаг байсан даа.

Би 2024 оны 7 сараас эхлээд анхны ажилдаа орж байсан. Яг бодитоор олон хүн хэрэглэх зүйл хийнэ гэдэг арай өөр юм байна лээ. Өмнө нь демо хийж байсан ч ийм төсөл дээр ажиллаж үзээгүй байсан. Гэхдээ 3 жил сурсан учраас миний санаснаас арай хялбар байсан. Ажлын орчин цөөхөн хүнтэй ажилладаг учраас ажил дээрээ төвлөрөөд хариуцлагатай ажлаа хийдэг.

Би хөтөлбөрөө төгсөөд 5 хоногийн хиймэл оюун ухааны сургалтад эгчтэйгээ хамт суугаад захиралтай нь танилцаад Pinecone академийг төгссөн, ийм ийм ур чадвартай, ажил хайж байгаа тухай ярьсан. Тэгээд намайг ажилд авахдаа анхандаа 1 сар л төсөл хийхээр орж байсан юм.

Гэхдээ би тэр хугацаанд юу чаддагаа харуулаад, ур чадварыг маань үнэлээд үндсэн ажилтнаар орсон. Одоо бодоход би багшийн тусламжгүй ямар нэгэн онлайн вэбсайтаас оролдож үзээд код сурсан бол сайн сурч чадахгүй, энэ ажил маань ч намайг авахгүй байсан байх. Анх ажилд ороход шинэ программчлалын хэл сурахад би тэр хэлийг академи дээр сураагүй ч шинэ хэл сурах суурийг эзэмшсэн байсан нь шинээр сурахад их түлхэц болсон.

Хийсэн төслүүд гэвэл Pinecone дээр НҮБ-ээс гаргасан тогтвортой хөгжлийн бодлогын 1 зорилгыг багаараа хувааж аваад тэрнийхээ дагуу танилцуулах вэбсайт хийж байсан. Хүүхдийн хувцасны вэбсайт, ecommerce гэх мэт сайт хийж байсан. Одоо нэг бүртгэлийн систем дээр ажиллаж байгаа.

Pinecone-д сурахад надад маш гоё байсан, одоо ч хамт сурч байсан найзуудтайгаа холбоотой байгаа. Хамгийн гол нь чөлөөтэй байдлыг академийн орчин бүрдүүлдэг учраас юмаа ч хурдан сураад, багштайгаа сайн ойлголцдог, бие биедээ зөвлөдөг байсан. 7 хоногийн хичээл ордог өдрүүдийг л хүлээдэг байсан даа.

Би ирээдүйд код бичих чадвараа илүү сайжруулаад 30 наснаасаа өөр салбартай хослуулна гэж боддог. Код бичихийн хамгийн гоё нь өөрийн гараар код бичээд, би энэ дэлгэц дээр харагдаж байгаа зүйлсийг бүгдийг нь өөрчилж, ажиллуулж чадна гэх мэдрэмж.

Харин бэрхшээлтэй зүйл гэвэл шинэ зүйл сурах эхэндээ хэцүү байдаг. Миний хувьд шинэ зүйл сурахдаа эхлээд өөрөө оролдож үзээд, чаддаг хүнээс асуучих нь амар байдаг. Академи дээр сурсан чадваруудын маань нэг л дээ. Асуухгүй л бол ер нь сурахгүй дээ. Хамгийн хурдан, үр дүнтэй суралцах арга.

Их сургууль, арван жилтэй харьцуулахад Pinecone-д илүү практик мэдлэгтэй болно. Энэ нь маш их давуу талтай. Ер нь миний бодлоор аливаа зүйлийг суръя, эзэмшье гэвэл тэрэндээ дуртай, сонирхолтой хүн л сурна. Өөрөө сонирхолгүй бол хүчээр сурч чадахгүй.

Би үнэхээр өөрөө сонирхолтой болохоор эцсийг нь хүртэл явсан. Тэгэхээр битгий бууж өгөөрэй. Би анх шалгалтдаа тэнцээгүй тэр үед бараг уйлсан байх аа.

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

BE 1 OF 10K

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?

Recommended Pinebaatars

Description text

Recommended Pinebaatars

Description text

Компани:

Robot System

Албан тушаал:

HOP хөтөлбөрийн төгсөгч

Төгссөн огноо:

Б.Буянтогтох