10 жилдээ Software Engineer-ийг киноны хакер эсвэл электрон засварчин шиг л төсөөлдөг байсан. Тэгээд нано инженерээр сураад 3-р курстээ Монголд энэ чиглэлийн мэргэжлийн ажлын байр маш хязгаарлагдмал байгааг ойлгосон. Тиймээс сургалтын хугацаа, үр дүнг харьцуулж судалсны үндсэн дээр Pinecone академид суралцах шийдвэр гаргасан.
Би академид элсэн орохоосоо өмнө кодын ямар ч мэдлэггүй байсан. Үсгээр бол АБВ-гээс нь эхлээд л суралцсан. Их сургуульд сурахынхаа хажуугаар академид сурдаг байсан болохоор шалгалт ихтэй завгүй үед хичээлээсээ хоцрох тохиолдол гардаг байсан. Тэр үед багш нараасаа залхтал юм асуусан ч сэтгэлээрээ заагаад өгдөг, маш чадварлаг, мөн хичээлүүд нь ойлгомжтой байсан нь их тус болсон.
Дадлагын хугацааны сүүлээр ажил хайж эхлэхэд нэлээн олон газруудаас ярилцлагад ороорой гэсэн хариу авсан. Тэгээд бүгдтэй нь очиж уулзаад ажлаа сонгож орж байсан. Ажилд ороход зарим компаниуд туршлага л шаардаж байсан. Хийсэн төслүүдээ цаг тухайд нь дуусгаад deploy-доод очиход бол ямар ч компани үгүй гэхгүй дээ. Анхны цалингаараа арьс арчилгааны бүтээгдэхүүн аваад, мэдээж маш том дэмжлэг үзүүлсэн ээж рүүгээ бас баярлалаа гээд мөнгө явуулсан.
Pinecone-д бол бүгдээрээ суралцахаар орж ирсэн чин зорилготой хүмүүс байсан учраас юмаа хийгээд дууслаа гэхэд бүгдээрээ хүрч ирээд “ямар гоё юм хийсэн юм бэ?” гээд л үр дүнтэй суралцаж чадсан гэж боддог. Хажууд байгаа хэн нэгэнтэй аймар өрсөлдөхгүй ч гэсэн хөөрхөн өрсөлдөөнтэй, үр дүнгээ хуваалцдаг байдал нь маш гоё. Хүүхдүүд ер нь өөр зүйлс рүү уруу татагдаж орох гээд байдаг шүү дээ. Гэхдээ тийм зүйлс энд ажиглагдаагүй. Бүгдээрээ сурах гээд мөнгө, цагаа зарцуулаад ирсэн учраас бие биедээ зөв үлгэр дуурайл болдог нь урамтай байдаг.
Их сургууль, Pinecone-ийн хооронд эргэлзэж байгаа хүмүүс байж магадгүй. Гэхдээ одоо эрэлттэй мэргэжил байсан ч 4 жилийн цаадхаа харах хэрэгтэй. Төгсөөд чиний эхлэл цалин хэд байх, цалингаараа голлож ажлаа хийх юм уу, эсвэл үнэхээр дуртай болохоор хийх юм уу гэдгээ сайн бодоорой гэж хэлмээр байна.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


