10 жилээсээ хойш л программист болно гэж боддог байсан. Сургуулиа төгсөөд 2 жил Gap аваад, Хэрэглээний Математикийн чиглэлээр их сургуульд орсон.
9-р ангид байхад мэдээлэл зүйн хичээл дээр программын Си хэл дээр бодлого бодож эхлэх үеэс л энэ мэргэжил таалагдаж эхэлсэн. Гэр бүлийнхэн маань намайг юу ч хийсэн дэмждэг учраас анх энэ чиглэлээр суралцах хүслээ илэрхийлэх үед зөв шүү гээд дэмжиж байсан.
Гэхдээ би Хэрэглээний математикийн ангид орсон учраас программаас хөндийрөх гээд байсан. Тэгээд Pinecone-г Нэст академи байхад л харж байсан ч сүүлд сайн судлаад сурахаар болсон. Тэр үед сургалтын хөтөлбөр, Шагай ахын яриа их таалагдсан л даа. Анх Software Engineer-ийг судалж байхад зайнаас ажиллах боломж нь их таалагдаж байсан юм байна..
Ажилд орох процесс маань маш хурдан болоод өнгөрсөн. Би дадлагаа дуусгаад ажил хайж эхэлнэ дээ гэсэн чинь дундаас нь манай ангийнхан эхнээсээ ажилд ороод эхэлсэн. Тэгээд ажил хайж эхлээд, өргөдлөө явуулж байхад банкнууд их холбогдсон. Надад маш олон газруудаас хариу ирээд хамгийн эхэнд хариу ирсэн компани болох Голомт банкинд төгсөөгүй байхдаа орсон.
Одоо хөгжүүлэгч/дата аналистаар ажилладаг. Одоогоор би Хэрэглээний математикаар сурч байгаа, дээрээс нь Pinecone академид хөгжүүлэгчээр сурч төгссөн гэхэд намайг дата аналистаар аваад хажуугаар нь веб хөгжүүлэлт хийж болох давуу талтай юм байна гээд орж байсан.
Ажилд анх ороход Buddy ажилтан өгдөг. Ямар ч мэдэхгүй орчинд орж байхад туслах хүн тавьж өгч байгаа юм л даа. Бас ажилд ороод байнга л суралцаж байна даа. Миний мэдэхгүй зүйлийг бусад нь мэднэ, миний мэдэж байгаа зүйлийг бусад нь мэдэхгүй учраас харилцан суралцсаар л байна.
Цаашдаа Data Science чиглэлээр Австрали улс руу сурахаар төлөвлөж байгаа. Бас ажлын хажуугаар сагс, e-sport тоглох дуртай. UB Quiz Night -д байнга орно, хааяад түрүүлнэ. Танин мэдэхүйн асуулт хариултад багаасаа л дуртай байсан.
Одоо код бичээд суралцаж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд хичээл дээр үзсэн зүйлээ 10-15 минут бататгаад нэг харж байгаарай. Суралцаж байхынхаа хажуугаар Youtube ч юм уу, өөр эх сурвалжуудаас бас судлаад үзээрэй гэж зөвлөе.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


