Намайг Баярбилэг гэдэг. Би 23 настай. Би Улаанбаатар хотод төрсөн ч Эрдэнэт хотод өссөн. Арван жилээ 2020 онд Эрдэнэт хотын 1-р сургуульд төгссөн. Тэр үед өвөө, эмээтэйгээ хамт амьдарч, зураг зурж, гар урлал хийж, тэмцээн уралдаанд байнга оролцдог хүүхэд байлаа.
Арван жилээ төгсөөд Монголд 1 жил механик инженер мэргэжлээр их сургуульд суралцсан. Тэр үедээ 2+2 хөтөлбөрт хамрагдаж байсан ч өөрт минь тохирохгүй юм байна гэж ойлгосон. Харин дараа нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, "Цахилгаан төхөөрөмжийн дизайны инженер" мэргэжлээр Монголоос суралцаж буй анхны оюутан болсон.
Орост очоод эхний 3-4 сар хэл сурч, харилцах түвшинд хүрээд өөртөө итгэлтэй болсон ч 1-р курс эхлэхэд жинхэнэ сорилт эхэлсэн. Сургуульдаа ганцаараа гадаад оюутан болоод, орост англи хэлээр ярьдаг хүн цөөн байхад дасан зохицох хэрэгтэй болсон. Гэхдээ би өөдрөг хүн л дээ. Хэлээ сайжруулаад, мэргэжлээ ойлгож эхлэх тусам эх оронч сэтгэл төрж, энэ мэргэжлээ Монголд хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн.
Сурахын хажуугаар би бүтэн цагийн ажил хийж, орой нь подкаст сонсдог байлаа. Тэгж байгаад Шагай ахын подкаст дээр Pinecone академийн талаар мэдсэн. Монголд цахилгаан төхөөрөмжийн инженер хэрэгцээ ямар байдаг бол гэж судалж байхад зарим хүн надад "утас засдаг хүн болох юм биш үү" ч гэж хэлж байсан. Гэхдээ би судалж үзээд, төхөөрөмжийг хийгээд ажиллаж байгаа программыг нь бичдэг болох хэрэгтэй гэж бодсон. Тэгээд инженерээр сурахаар шийдсэн.
Pinecone-д элсэх үед хичээлийн дүн маань гараагүй байсан ч багш нараасаа гуйж байгаад түрүүлж гаргаад Монгол руу нисээд, академийнхаа хичээлд анхны өдөр нь орсон. Шөнө 2 цагт Монголд газардчихаад өглөө 8-д хичээлдээ сууж байсан даа.
Академид орсон эхний өдөр гэнэт л анги хамт олонтой болчихсон. 3 жил гадаадад байж байгаад Монголчуудаар хүрээлүүлсэн орчинд орох нь сонирхолтой байсан. Хичээлийн явцад хамгийн их урам өгсөн зүйл нь багш нарын хандлага.
Их сургууль шиг багш нар нь заах зүйлээ заачхаад гарах биш асуух зүйлээ асуугаад, хүрч ирээд зааж өгдөг, асуудлыг хамт шийддэг орчинтой байсан. Мэдээж нас, мэдлэгийн ялгаатай хүмүүстэй суралцахад зарим нь надаас илүү хурдан сурч байна, зарим нь надаас удаан сурч байгаа. Гэхдээ нэг хамт олон болоод суралцаж байгаа нь гоё байсан.
Академид суралцаж байхад олон янзын эвентүүд, тэнцээн уралдаан гээд уйдах зав ч гардаггүй байсан. Мөн академийн орчин нь шинэлэг, тухтай мэдрэмж өгч байсаМэдээж суралцах явцад бэрхшээл байсан. Код бичиж байгаад шантрах үе олон байсан. Гэхдээ би хийсэн зүйлээ хараад кайф авдаг хүн болохоор ямар ч байсан дуусгахын төлөө өөрөө хичээгээд сэтгэл хангалуун байдаг.
Сургалтаа төгсөөд би "том газрын жижиг хэсэг" байснаас өөрийнхөө зүйл дээр хариуцлагатай ажиллая гэж шийдээд одоогийн хийж байгаа төслөө эхлүүлсэн. Энэ төсөл маань Elite Motor гээд Монголдоо хамгийн том мотоциклын клубийн вэбсайтыг бүтээх байсан.
Манай клубт сургалт, дэлгүүр, кофе шоп, засвар гээд мотоциклын чиглэлээр бүх үйл ажиллагаа байдаг ч онлайн орчин нь хоцрогдсон байв. Тэгээд захиралтай ярьж, Pinecone-д хамт суралцаж байсан 3 дизайнертайгаа хамтраад дизайн гаргаж, хамт төгссөн инженер найзтайгаа хамтарч хөгжүүлэлтээ хийж байгаа.
Орост амьдарч байхад санхүүгийн талд дээр би өөрийгөө хязгаарладаг байлаа. Зардлаа аль болох багасгаад, мөнгөө аль болох цуглуулж байгаад мотоцикл авах зорилготой байсан. Монголд ирээд мотор клубтэй холбогдож, сурахын хажуугаар зураг, засвар, дизайн, шивээс, хөгжүүлэлт гээд олон зүйлс хийдэг болсон.
Клубынхаа төсөл ажиллаж байхдаа маш олон зүйлийг ойлгосон. Асуудлаа маш сайн ойлгож байж шийдэлд хүрдэг юм байна. Асуудал бүрийн ард байгаа үндсийг ойлговол олон зүйлд нэг дор шийдэл өгч болдог гэдгийг мэдэрсэн. Pinecone-д сурсан маань зөвхөн код ч биш, системээр сэтгэх, асуудал шийдэх арга барил суулгасан гэж боддог.
Би ер нь багаасаа л зургаар хичээллэдэг байсан. 3-р ангид 6,7-р ангийнханд хичээл хийж өгдөг, 6-р ангид хар зураг зурж эхэлж, 7,8-р ангид бурхан зурж, 9-р ангиас эхлэн жил бүр 100 гаруй зургийн үзэсгэлэн сургууль дээрээ гаргадаг байсан. Уран бичлэг, шивээс, ханын зураг, custom хувцас гээд бүгдийг сонирхож хийдэг.
Ирээдүйд би өөрийн гэсэн бүтээлтэй, гадаадаас ажил авч хийдэг, Монголдоо мэргэжлээ нутагшуулсан, үнэ цэнтэй ажил хийдэг хүн болно гэж боддог.
Миний хувьд хүн зүгээр л сурч болох ч, "Би үүнийг яаж ашиглах вэ?" гэж асууж сурах нь хамгийн чухал. Сурсан мэдлэгээ ашиглаад асуудлыг шийдэж чаддаг байх нь инженер болох эхлэл гэж боддог.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


